Мобайл апп хөгжүүлэх үйлчилгээ

Бид iOS болон Android дээр хэрэглэгчдийн таашаан авч ашигладаг мобайл апп бүтээдэг. Хувийн санхүүгийн Avdar App зэрэг өөрсдийн бүтээгдэхүүн хэдэн арван мянган идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд үүнтэй адил туршлагыг захиалагчийн төсөлд хүргэнэ.

Судалгаа, UX/UI дизайн, хөгжүүлэлт, тестлэлт, дэлгүүрт нийтлэх болон урт хугацааны дэмжлэг хүртэл бүх мөчлөгийг бид хариуцна.

Бид юу бүтээдэг вэ?

  • iOS, Android-д зориулсан native болон cross-platform апп
  • Санхүү, цахим худалдаа, захиалгат үйлчилгээний апп
  • Push мэдэгдэл, апп доторх төлбөр, үүлэн синхрончлол
  • Аппын backend сервис болон API
  • App Store, Google Play-д нийтлэх болон шинэчлэх

Түгээмэл асуултууд

iOS болон Android аль алинд нь хөгжүүлдэг үү?

Тийм. Зорилгоос хамааран native эсвэл cross-platform технологи сонгож, нэг бүтээгдэхүүн хоёр платформд сайн ажиллах болгоно.

Одоо байгаа аппыг сайжруулж өгч чадах уу?

Тийм. Одоо байгаа мобайл аппыг шинжилж, сайжруулж, хөгжүүлэлтийг нь үргэлжлүүлнэ.

Эх кодын эзэмшил хэнд байх вэ?

Танд. Төслийн төгсгөлд эх код, дизайны файлыг бүрэн хүлээлгэн өгнө.

Төсөл хэрэгжүүлэх санаа байна уу?

(976) 9712 1221
info@hackum.com