HACKUM клубээс санаачлан МУИС Оюутан төгсөгчийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан “Inspiration Night” цуврал нь оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг өдөөх, ирээдүйдээ итгэл найдвар, зорилго тэмүүлэлтэйгээр хандаж шинийг эрэлхийлэхийг дэмжих зорилготой цуврал үйл ажиллагаа байлаа.
Тус үйл ажиллагаа 2019 оны 3 сарын 22 ноос 5 сарын 17 хүртэл нийт 5 удаа зохион байгуулагдаж 200 гариу оюутан залуусыг хамрахдаа American Genius буюу АНУ-н “Суут ухаантан” болох бид бүхний мэдэх Steve Jobs, Bill Gates гэх мэт дэлхийн хөгжилд дэвшил авчирсан бодит хүмүүсийн амьдрал болон тэдний амжилтын түүхийг өгүүлсэн 8 ангит цувралыг NETFLIX-с Монгол орчуулагтайгаар хүргэсэн юм.

Эхний уулзалтаар бид Дижитал эринийг дэлхий нийтэд хүргэх ширүүхэн өрсөлдөөн буюу хувийн компьютерийн зах зээлд Стив Жобс болон Билл Гейтес нарын өрсөлдөөнийг үзэж хэлэлцсэн үүний дараа телевиз, анхны нисэх онгоц, анхны сансрын хөлөг ба хүйтэн дайны үед өрнөсөн саранд хүрэх тулааны талаар үзэж хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Бидний зохион байгуулсан тус үйл ажиллагаанаас оюутан залуус та бүхэнд шинийг бүтээх, өөрчлөлт хийх сэдлийг авч өөрийг чинь жоохон ч гэсэн сэдэлжүүлж хийх хүслийг тань дэмжсэн гэдэг итгэлтэй байна.

Зохион байгуулалтанд оролцсон гишүүд

Өдөрлөгийг зохион байгуулахад бүхий талаар оролцсон гишүүддээ талархал илэрхийлье Х. Цоморлиг, С. Төгөлдөрсайхан, Б. Бат-Өлзий мөн Х. Лүндэгцэрэн, С. Түвшинсайхан, Я. Тэмүүжин, О.Төгөлдөр

Холбогдолтой цахим холбоосууд

Inspiration Movie Night – Бүтээлч сэтгэлгээгээ өдөө

Кино өдөрлөг боллоо