Монгол Улсын Их сургуулийн (МУИС) HACKUM клуб МУИС-ХШУИСургуулийн “Машин Оюуны лаборатори” болон МУИС-н Мэдээллийн технологийн албатай хамтран “NUM Open Data Hackathon”-г 2019 оны 5-р сарын 11,12нд амжилттай зохион байгууллаа. 2019 онд МУИС нь өөрийн өгөгдөлийг нээлттэй болгосон бөгөөд хакатоны зорилго нь тус өгөгдлөөс хэрэгтэй мэдээллийг гаргаж авах, оюутнууд өөрсдийн асуудлыг өгөгдлийн тусламжтайгаар шийдэх, түүнийг боловсруулж шийдвэрийг дэмжих мэдээлэл гаргаж авах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаж ирэх байлаа.

МУИС нь СиСи мэдээллийн системээрээ цуглуулсан өгөгдлийг нээлттэй болгож хэн ч ямар ч зорилгоор ашиглах боломжтой нээлттэй лицензээр, машин унших форматаар data.num.edu.mn порталд нийтлээд байна. Энэ нь сургууль, оюутнуудын өмнө тулгамдаж буй аливаа асуудлыг тодорхойлж шийдлийг олох, улмаар удирдлага шийдвэр гаргахад баримттай бодит мэдээллээр дэмжиж оролцох, хамтран ажиллах, МУИС-тай холбоотой хүмүүс хэрэглэх төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, гарааны бизнес, энтрепренершип үйл ажиллагааг эхлүүлэх боломжийг олгож байна.

#Тэмцээний_ялагчид:

1-р байр #Missing_Team

Гишүүд: Б.Бямбаа, Т.Намуун, О.Түшигжаргал

Сэдэв: Оюутны хичээл сонголтонд туслах веб сайт. Шагнал: 500,000 MNT

2-р байр #Pandas

Гишүүд: О.Нандинцэцэг, Э.Номуундарь, О.Цогжавхлан
Сэдэв: Сул анги захиалах мобайл апп.
Шагнал: 300,000 MNT

3-р байр #Цогц_Багц

Гишүүд: Г.Юмханд, Г.Цэрэнпагма
Сэдэв: Хичээл сонголтын оновчтой багц бүрдүүлэх.
Шагнал: 200,000 MNT

NUM OPEN DATA HACKATHON-д нийт оролцсон бүх оролцогчиддоо баяр хүргье. Мөн нээлттэй өгөгдлийг нийтэд сурталчлах, МУИС-ийн нээлттэй өгөгдлийг хэрэглээнд оруулах зорилгоор өгөгдлийн шинжилгээ хийх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх сонирхолтой МУИС-ийн оюутан залуусын дунд “NUM OPEN DATA HACKATHON” нээлттэй өгөгдлийн хакатон тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгууллаа.

Менторууд

NUM OPEN DATA HACKATHON-нд нийт 12 баг оролцон ур чадвар, мэдлэг оюунаа уралдуулсан бөгөөд эдгээр багуудад маань тулгарсан хүндрэл бэрхшээл, чиглэл замыг зааж зөвлөж өгсөн ментор багш нартаа маш их баярлалаа. Та бүхний дэмжлэг, зөвөлгөөгөөр тэмцээний нийт оролцогчид амжилттай оролцож чадсан билээ.

#MENTORS

  • ХШУИС, ЭХИТ-ийн профессор Б.Ганбат
  • МКУТ-ийн дэд профессор Г.Амарсанаа
  • МКУТ-ийн дэд профессор О.Анхтуяа
  • МКУТ-ийн дэд профессор М.Золжаргал
  • МУИС-ийн Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогт
  • МКУТ-ийн багш Р.Жавхлан
  • МКУТ-ийн багш З.Цолмон
  • МУИС-МТА Дараг Баатарбилэг
  • МУИС-МТА Менежер Тулгаа
  • UI UX Дизайнер Батдорж
  • Ч. Лодойравсал
  • Баатархуяг

Зохион байгуулагчид

Мөн аливаа үйл ажиллагааны бүх ажлыг нугалж хийдэг хүмүүс нь зохион байгуулагчид байдаг билээ. Хакатоныг зохион байгуулалтанд “HACKUM” клубын гишүүд оролцсон бөгөөд дизайн, хэвлэлт, дүрэм, маркетинг гээд бүхий л үйл ажиллагаанд 2 долоо хоногын турш сайн дураар ажилласан билээ. Мөн хакатоны 48 цагт оролцогчдын хамт хакатоны газар байрлаж оролцогчдын тав тух, тусламж дэмжлэг үзүүлж байсан билээ. Нийт зохион байгуулалтанд оролцсон “HACKUM” клубын гишүүддээ дахин талархсанаа илэрхийлэе.

#NUM_OPEN_DATA_HACKATHON