МУИС-н шинэ болон зарим оюутнуудын дунд байдаг нэгээхэн асуудал нь аливаа үйл ажиллагаа хөтөлбөрийн мэдээллийг хаанаас авахаа мэдэхгүй байх тохиолдол олон байдаг билээ. Үүнээс болж тэтгэлэгт хөтөлбөр, аливаа тэмцээн уралдаан, үйл ажиллагаа цаашлаад автобусны картын олголт, сунгалт зэргээс хожигдох нь бишгүй.

Миний хувьд анх МУИС-н оюутан болж ороод мэдээллийг цаг тухай үед нь аваагүйгээс, хаанаас мэдээлэл авах ёстойгоо мэдээгүйгээс болж олон зүйлээс хоцорч байсан. Харин одоо бол яг эсэргээрээ байгаа болохоор өөрийн туршлага болон хийсэн судалгаанаасаа нийт МУИС-н оюутнууд мэдээллээ авч болох найдвартай эх сурвалжуудыг HACKUM клубын зүгээс та бүхэндээ нэгтгэн хүргэж байнa.

1. Мэдээлэл авах цахим хуудсууд

NUM.EDU.MN – МУИС-Н ҮНДСЭН ЦАХИМ ХУУДАС

Мэдээж хэрэг хамгийн түрүүнд Их Сургуулийн маань үндсэн цахим хуудас NUM.EDU.MN бол МУИС-н талаар мэдээлэл авах хамгийн төв цэг мөн юм. Тус цахим хуудаснаас сүүлийн үед болж буй, болох гэж буй арга хэмжээнүүд болон сургуультай холбоотой зарлал, уралдаан тэмцээний мэдээллийг авч болно. Мөн тэтгэлэг, ажилчдын мэдээлэл, дотуур утас зэрэг сургуультай холбоотой бүхий мэдээллийг бүрэн авах боломжтой. Харин миний хувьд тус веб хуудасны мэдээ болон тэтгэлэг цэсний мэдээллийг тогтмол орж уншдаг(2,3 долоо хоногт нэг удаа). Ингэснээр өөрт хэрэгтэй мэдээллийг цаг тухай бүрд нь авч байхад хэрэг болдог. Шинэ оюутнууд маань хөтөлбөр бүрийн задаргаа тайлбарыг авах боломжтой ба ингэснээр мэргэжлээ зөв сонгоход тань тустай юм.

Тус цахим хуудасны зарим хэсгийг онцолвол

  • https://news.num.edu.mn/ – Үйл ажиллагаа, зарлал, МУИС-тай холбоотой шинэ соргог бүх мэдээлэл
  • https://news.num.edu.mn/?cat=30 – МУИС болон хамтран ажиллагч байгууллагуудын бүхий л тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл тус хуудсанд ордог
  • https://www.num.edu.mn/home/programfirst.htm – МУИС-н Бакалавр, Магистр, Докторын бүх хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
  • https://www.num.edu.mn/sipcard/ – МУИС-н бүх дотуур утасны лавлах 75754400 руу залгаад дотуур утасны дугаараа хийгээд холбогдоно.

SISI.NUM.EDU.MN

Та СИСИ мэдээллийн системээ ашиглан хичээл тандалт, сонголт, баталгаажуулалт хичээлийн хуваарь, дүн харах, багш болон ангийн хуваарийг харах гэх мэт үйлдлүүдийг хийж болно. Мөн төгсөх хүсэлт, хичээл цуцлах, үсгэн үнэлгээ авах, чөлөө авах зэрэгт ашиглагддаг анкетыг татаж авах боломжтой. Таны үзэж буй хичээлийн багшийн илгээсэн мэдээлэл даалгавар болон сургалтын алба, сургуулиас таны сиси рүү мэдээлэл илгээх тул нэвтэрч орон нүүр хуудсанд байрлах мэдээ хэсгийг харж болно.

2019/10/16

STUDENT.NUM.EDU.MN – Оюутан төгсөгчийн хэлтэс

МУИС-н оюутанд үйлчлэх бүхий л үйл ажиллагааг хариуцдаг хэлтэс Тэтгэлэг, Боловсролын зээл, оюутан солилцоо, гадаад оюутныг дэмжих, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, оюутны байгууллага гээд л оюутан хэрэгтэй мэдээллийг тус хэлтсийн цахим хуудаснаас цаг алдалгүй авах боломжтой. Дашрамд дурьдхад тус хэлтсийн цахим хуудсыг манай HACKUM клубын гишүүд маань 2019 онд дахин шинэчлэн хийсэн байгаа.

Student.num.edu.mn 2019/10/16

GRADUATE.NUM.EDU.MN – Ахисан түвшний бодлогын газар

Магистрант, Докторант түвшний оюутан мэдээлэл авч болно.

ХАРЪЯА БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬ, ТЭНХИМИЙН ЦАХИМ ХУУДАС

Мэдээж хэрэг та өөрийн харъяалагдаж буй бүрэлдэхүүн сургууль, тэнхимийн цахим хуудаснаас өөрт ойр явагдаж буй мэдээ мэдээллийг авах боломжтой. Бүрэлдэхүүн сургууль болгон харъяа тэнхимийн цахим хуудсыг агуулсан байгаа тул доор сургуулиудын цахим хуудаснуудыг жагсаав.

2. Мэдээлэл авах нийгмийн сүлжээний сувгууд

Мэдээж хэрэг дээрх цахим хуудаснуудыг байнга орж шалгаад байх хэцүү байх тийм болохоор шинээр нэмэгдэж буй мэдээллийг цаг тухай бүрд нь авч байхын тулд тэдний нийгмийн сүлжээ дэх хуудсыг дагах хэрэгтэй юм. Доор МУИС-н оюутан заавал мэдэж байх хэрэгтэй фэйсбүүк групп хуудаснуудыг орууллаа.

3. Мэдээллийн самбар

Тийм ээ мэдээллийн самбар, сургуулийн үүдээр ороход, сургалтын алба, тэнхимийн үүдэнд байдаг эдгээр мэдээллийн самбарын хажуугаар өнгөрөхдөө шинэ мэдээлэл байгаа эсэхийг хурдан хугацаанд нэг харчих хэрэгтэй ингэснээр зөвхөн МУИС биш бусад тэтгэлэг, уралдаан тэмцээн арга хэмжээний мэдээллийг авах боломжтой байдаг. Зарим тохиолдолд цахимаар цацагдаагүй мэдээлэл хүртэл байж байдаг шүү🥰.