Монгол Улсын Их Сургуулийн мэдээлэл технологийн HACKUM клубийн оюутан залуус хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Covid-19 буюу Шинэ Корона Вирусийн дэгдэлтийн талаарх мэдээ, мэдээллийг хүргэх “Тунхаг” (https://Tunkhag.mn) веб сайт болон гар утасны аппликейшныг бүтээж байна.

Тунхаг” төслийн веб сайт болон гар утасны аппликейшныг ашиглан коронавирустай холбоотой үнэн зөв баталгаатай мэдээллийг нэг дороос хурдан шуурхай авах боломжтой юм. Мөн орчин үеийн технологи ашиглан дэлхийд өндөр хохирол учруулж буй цар тахлын тархалтын график, газар зүйн байршлаар бодит цаг хугацаанд өгөгдөл, датаг боловсруулан хүргэж байна.

Веб болон мобайл хувилбар нь өгөгдлөө Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ), Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-ны мэдээллийн баталгаатай эх сурвалжаас хүлээн авдаг мөн мэдээллээ Монголын томоохон мэдээллийн сайтууд болох news.mn, ikon.mn -с авдаг тул танд хамгийн үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэж байгаа ажээ.

Одоогоор тус медиа сайт нь зөвхөн Корона вирустэй холбоотой мэдээ, мэдээллийг хүргэж байна. Мөн бусад сошиал суваг болон мэдээний сайтуудаас ялгарах гол давуу тал нь газар зүйн байршил болон график мэдээлэллийг бодит цаг хугацаанд мэдээллээр хангах, олон улсын баталгаат эх сурвалж болох ДЭМБ-ийн нээлттэй мэдээллийн баазаас 24 цаг тутам мэдээллээ шинэчилж байдаг мөн олон мэдээллийн сүлжээнээс нэг дор мэдээг хүлээн авах, notification асаасан үед шаардлагатай мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах зэрэг олон давуу талтай байна.

“Тунхаг” төслийг нийтдээ Хакум клубийн 8 гишүүн 2 долоо хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж байгаа бөгөөд анхны хувилбараа 2020 оны 3-р сарын 23нд амжилттай туршив. Төслийг хийж гүйцэтгэж байх хугацаанд хүндрэл бэрхшээл тулгарч байсан ч хамтын эв нэгдэл, хичээл зүтгэлээр туршилтын хувилбараа нийтийн сүлжээнд байршуулжээ.

“Тунхаг” төслийн ажлын явц одоогоор 50%-тай үргэлжилж байгаа бөгөөд хөгжүүлэлт болон судалгаа, шинжилгээний ажил явж байна. 

“Тунхаг” төслийн ажлын явц:

Тус төслийн цаашдын зорилго нь нийгэм, улс орны өдөр тутмын амьдралд тулгамдаж буй бүх л төрлийн асуудлуудыг технологийн шийдлээр хэрэглэгчдэд түргэн шуурхай, амар хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэж байх ажээ.

“Тунхаг” төслийн гишүүд:

Ахлагч:

  • Я. Тэмүүжин  МУИС-ХШУИС-МКУТ Програм хангамж IV түвшин

Гишүүд:

  • Б. Болорчулуун МУИС-ХШУИС-МКУТ Мэдээллийн технологи IV түвшин
  • Х. Лүндэгцэрэн МУИС-ХШУИС-МКУТ Мэдээллийн технологи IV түвшин
  • Д. Самдан МУИС-ХШУИС-МКУТ Програм хангамж IV түвшин
  • Б. Бат-Өлзий МУИС-ХШУИС-МКУТ Програм хангамж II түвшин
  • О. Төгөлдөр МУИС-ХШУИС-МКУТ Мэдээллийн технологи II түвшин
  • С. Түвшинсайхан МУИС-ХШУИС-МКУТ Програм хангамж IV түвшин
  • С. Төгөлдөрсайхан МУИС-ХШУИС-МКУТ Компьютерийн ухаан IV түвшин

“Тунхаг” төслийг хэрхэн дэмжих вэ?

Тус веб сайт нь ашгийн бус үйл ажиллагаатай тул цаашид үйл ажиллагаагаа тогтмол явуулах, илүү боловсонгүй болгож хөгжүүлэхэд та бүгдийн тусламж хэрэгтэй ба таны дэмжлэг маш том хувь нэмэр байх болно. Мөн манай сайтыг бусдад түгээх нь таны оруулж буй том хувь нэмэр юм.