“HACKUM” КЛУБИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйлс

  1. HACKUM клубийн бүтэц бүрэлдэхүүн, өмч хөрөнгө, эрх үүргийн тогтолцоог зохицуулах болон бусад бүхий л үйл ажиллагааг гүйцэтгэхдээ клубийн дотоод дүрмийг мөрдөнө.
  2. HACKUM клуб нь Монгол Улсын Их Сургуулийн /цаашид МУИС гэх/ оюутны сайн дурын клуб мөн.
  3. Клуб өөрийн тэмдэг, уриа, хэвлэмэл хуудастай байна. Клубийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байна.
  4. Эрхэм зорилго: “Бид өөрсдийн мэдлэг чадвараа ашиглан хүмүүсийн амьдрал, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах шинэ шилдэг санаачлагийг гарган хэрэгжүүлдэг клуб юм. Бид өөрчлөлтийг хүлээдэг биш өөрсдөө манлайлж хийдэг хамт олон болж мэдээллийн ил, тод хүртээмжтэй байдлыг өндөр түвшинд хүргэхийг эрмэлзэнэ.”
  5. Клубийн үндсэн үйл ажиллагааны хүрээ:
    1. Гишүүдийн хувь хүний хөгжил, мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх, дадлагажуулах үйл ажиллагаа явуулах
    2. МУИС-с зохион байгуулж буй үйл ажиллагааг дэмжин оролцох
    3. Гишүүдийг идэвхижүүлэх арга хэмжээ зохион байгуулах
    4. Бусад байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх
  6. Клуб нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж, МУИС-ийн журамд нийцүүлэн үйл ажиллагаа явуулна.
  7. Энэхүү дүрмээр зохицуулагдахгүй асуудал гарах тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэж тохирох шийдвэрийг гаргана.
  8. Журмын нэр томьёо
    1. Олон нийтийн үйл ажиллагаа – HACKUM клубийн хүрээнээс гаднах буюу олон нийтийг хамарсан бүхий л төрлийн үйл ажиллагааг хэлнэ.
    2. Дотоод үйл ажиллагаа – зөвхөн HACKUM клубийн гишүүдэд нээлттэй үйл ажиллагаа.
  9. HACKUM клубийн өмч нь клубийн төрөл бүрийн байнгын болон байнгын бус үйл ажиллагаанд ашиглагдах зорилгоор авсан, цуглуулсан, бүтээсэн эд хөрөнгө юм. Үүнд: тамга, туг, лого, клубийн бичиг баримт, контент гэх мэт орно.

Хоёр. Клубийнw удирдлага, зохион байгуулалт

  1. Клубийн бүрэлдэхүүнд клубийн тэргүүн, удирдах зөвлөл, жинхэнэ гишүүд /core members/ болон идэвхитэн гишүүд орно. Мөн клубын зөвлөх багш заавал байна.
  2. Клубийн бүрэлдэхүүн дэх нэгж хүн бүр клубийн дүрэмтэй танилцсан байна.
  3. Шинээр элссэн гишүүд нь идэвхитэн гишүүд болох ба нэг семистер идэвхитэй оролцсоны дараагаар клубын жинхэнэ гишүүд болно.
  4. Клубын зөвлөх багшийн эрх ба үүрэг
    1. Клубын зөвлөх багш нь клубын үйл ажиллагааг дэмжиж, өөрийн мэдлэг, туршлагаас хуваалцан удирдлагын зөвлөгөө зэргээр хангана.
    2. Клубын зөвлөх багш нь сард нэг удаа клубын тэргүүнтэй зөвлөлдөнө.

Гишүүдийн эрх ба үүрэг:

  1. Гишүүн бүр клубийн дотоод дүрмийг биелүүлэх, клубийн бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцох үүрэгтэй.
  2. Удирдах зөвлөлийн гишүүн бүр удирдах зөвлөлийн хуралд идэвхитэй оролцох ба клубийн бүхий л үйл ажиллагааг удирдлагаар хангаж, зохион байгуулна.
  3. Клубийн тэргүүн
    1. Клубийн тэргүүн нь клубийн ерөнхий үйл ажиллагаа, уулзалт, хурлуудыг төлөвлөж, удирдан чиглүүлнэ.
    2. Онцгой тохиолдлоор хурал зарлах, цуцлах ажлыг клубын тэргүүн хариуцна.
    3. Клубын тэргүүн сар бүр клубын зөвлөх багш нартай уулзалт товлон зөвлөлдөнө.
  4. Клубын дэд тэргүүн
    1. Клубын дэд тэргүүн нь клубын тэргүүнтэй тулж ажиллан клубын хурал төлөвлөх, төсвийн төлөвлөгөө, семистрийн календарь зэргийг боловсруулна.
    2. Клубын дэд тэргүүн нь шаардлагатай тохиолдолд клубын тэргүүний үүргийг орлон гүйцэтгэнэ.
  5. Клубын нягтлан бодогч
    1. Клубын нягтлан бодогч нь клубын бүхий л мөнгөн орлого ба зарлагын талаарх мэдээллийг үнэн зөвөөр бүртгэнэ.
    2. Клубын нягтлан бодогч нь клубын санхүүгийн тайланг хичээлийн улиралын 16-р долоо хоногт гаргаж, клубын ашигтай эсвэлл алдагдалтай ажилсан эсэхийг тодорхойлно.
    3. Клубын нягтлан бодогч нь клубын жилийн төсвийн төлөвлөгөөг клубын тэргүүн, дэд тэргүүнтэй хамтран боловсруулна.
    4. Клубын нягтлан бодогч нь клубын санхүүг зарцуулах зөвшөөрлийг олгоно.
  6. Клубын нарийн бичиг
    1. Клубын нарийн бичиг нь хурлын хуваарийг гаргаж түгээнэ. Мөн хурлыг клубын гишүүдэд хурал болох цагаас нэг өдрийн өмнө зарласан байна.
    2. Клубын нарийн бичиг нь клубын хурлын ирцийг бүртгэн, протокол хөтөлнө.
    3. Клубын нарийн бичиг клубын бүхий л бичиг баримтыг хариуцна. Мөн хүндэтгэх шалтгаанаар клубын бичиг баримт зээлдүүлэх, олгох үүрэгтэй.
    4. Клубын нарийн бичиг нь клубын элсэлт явагдсаны дараахь долоо хоногт клубын гишүүдийн лавлах гаргана.
    5. Клубын зүгээс гаргах, хүлээж авах өргөдөл, хүсэлтүүд зэргийг хариуцна.
  7. Клубын сэтгүүл зүйч
    1. Клубын сэтгүүлч нь сургуулийн мэдээ мэдээллийн бүх төрлийн платформоор дамжуулан клубын үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг түгээнэ.
  8. Үндсэн гишүүд /core members /
    1. Үндсэн гишүүд нь клубын үндсэн гишүүдийн ба нийтийн хурал, мөн клубийн зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно.
    2. Үндсэн гишүүн бүр цөөн тооны идэвхитэн гишүүдийг удирдан чиглүүлнэ.
    3. Үндсэн гишүүд клубийн сэтгүүлч, удирдах зөвлөлийн гишүүн, зураглаач зэрэг нэмэлт үүргүүдийг хүлээн авах боломжтой.
  9. Клубийн гишүүн бүр хүлээж авсан үүрэг, шаардлагуудыг бүрэн хариуцах үүрэгтэй.

Гурав. Удирдах зөвлөлийн гишүүн сонгох

  1. Клубын удирдах зөвлөлийн гишүүн бүрийг хичээлийн хаврын улирлын 14-р долоо хоногт гишүүдийн санал хураан 50+1 журмаар сонгоно. Сонгогдсон гишүүд дараагийн хичээлийн жилээс эхлэн хүлээлгэсэн үүргийг гүйцэтгэнэ.

Дөрөв. Шинээр гишүүн элсүүлэх

  1. Хичээлийн улирал бүрийн эхний 14 хоногт шинэ элсэгчдийн бүртгэлийг онлайнаар зохион байгуулна.
  2. Онлайн бүртгэлд оюутны овог нэр, SISI ID, утасны дугаар, мэргэжил, салбар сургууль, хичээлээс гадуурх сонирхол/хобби, ойрын болон хэтийн зорилго гэх мэт мэдээллүүдийг оруулна.
  3. Бүртгэл үнэ төлбөргүй бөгөөд Монгол Улсын Их Сургуулийн бүх оюутнуудад нээлттэй байна.
  4. Бүртгүүлсэн оюутнуудыг удирдах зөвлөл хэлэлцэн элсүүлнэ.

Тав. Гишүүнчлэлээс чөлөөлөх

  1. Гишүүн клубээс өөрийн хүсэлтээр гаргах бол өргөдөл гаргах боломжтой. Тухайн өргөдлийг удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэн ажлийн 5 хоногт шийдвэр гаргана.
  2. Клубийн гишүүн Монгол Улсын Их Сургуулийг амжиллтайгаар суралцан төгссөн тохиолдолд автоматаар клубийн гишүүнчлэлээс чөлөөлөгднө.
  3. Гишүүнчлэлээс чөлөөлөх тушаалыг гаргах нөхцөлүүд
    1. Клубийн ихэнхи олонхи нь (50%+) тодорхой гишүүнийг хүндэтгэх шалтгааны улмаас огцруулах хүсэлт гаргасан тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэн тохирох шийдвэрийг гаргана.
    2. Ёс зүйн болон журмын алдаа хэт олон гаргасан тохиолдолд автоматаар клубийн гисхүүнчлэлээс чөлөөлнө.
  4. Клубээс гарсан өдрөөс ажлын 5 хоногийн дотор клубээс эзэмсхих эрх олгосон клубийн өмчүүдийг залгамжлагч гишүүн эсвэл санхүү хариуцсан удирдах зөвлөлийн гисхүүнд хүлээлгэн өгнө.
  5. Тодорхой үүрэг бүхий гишүүн клубээс гарсан тохиолдолд залгамжлагах гишүүнийг 14 хоногийн дотор гишүүдийн саналыг хураан авч томилно.