Монгол Улсын Их сургуулийн (МУИС) HACKUM клуб нь Голомт банкнаас 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Дижитал мэргэжилтэн 2к19” арга хэмжээг 2019 оны 4-р сарын 20нд амжилттай хамтран зохион байгууллаа. Энэ жилийн Дижитал мэргэжилтэн хөтөлбөрийн МУИС-д болсон арга хэмжээг HACKUM клуб зохион байгуулж мөн тухайн арга хэмжээний бүртгэлийн системийг клубын core гишүүд тодруулбал Тэмүүжин, Лүндэгцэрэн, Төгөлдөрсайхан, Түвшинсайхан, Болорчулуун, Бат-Өлзий нар бүтээснээрээ туршлага хуримтлуулсан арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээ нийт 400 гариу оюутан залуус хамрагдаж 11 оюутан голомт банкинд дадлага хийх эрх авсан нь мэдээлэл технологийн оюутан залуусд чиглэсэн томоохон арга хэмжээний нэг байж чадлаа. МУИС дээр зохион байгуулагдсан тус арга хэмжээнээс 11 оюутан Голомт банкинд дадлага хийх эрх авсан бөгөөд үүнээс 8 нь мөн экспертүүдийн шагналт байруудад манай HACKUM клубын гишүүд байсан нь клубын гишүүд бусдыг манлайлах багаар ажиллах чадвараар сайн хөгжиж байгааг харууллаа.

Мөн МУИС-ХШУИС Мэдээлэл Компьютерийн Ухааны Тэнхимд тус өдөрлөгт дэмжин оролцсон талархал илэрхийж байна.

Өдөрлөгийн нээлтийг Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч М.Сайнбилэг үг хэлэн эхлүүллээ.

Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч М.Сайнбилэг

Нээлтийн үеэр тэрээр хөтөлбөрийг санаачилсан шалтгаан, Монгол улсын мэдээллийн технологийн салбарт суралцаж буй оюутнууд нийт суралцагчдын ердөө 2.3%-ийг эзлэж байгаа статистик үзүүлэлтийг дурдан мөн аж үйлдвэрлэлийн 4-р эринд технологийн салбар дах байгууллагын оролцоо чухал болохыг тус тус дүгнэж өөрчлөлтийг хэн хаанаас хийх вэ гэсэн асуултаар илтгэлээ өндөрлөсөн байна.

#Өдөрлөгийн I хэсэгт тавигдсан илтгэлүүд

1. INTERNSHIP ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ТУХАЙ, С.Төгөлдөрсайхан, Судлаач оюутан
2. SOFT SKILL, Н.Ганбаяр, Системийн шинжээч
3. A STATE OF SOFTWARE DEVELOPMENT Л.Нэмэхбаяр, Администратор
4. PAYMENT SOLUTION, Э.Цогтбаатар, Бизнес шинжээч
5. DIGITAL BANKING, Н.Батсүрэн, Захирал
6. INFORMATION SECURITY MANAGEMENT, Ц.Золзаяа, Мэргэжилтэн
7. LEARNING MACHINES 101, Д.Одонтуяа, Дата аналист

#Өдөрлөгийн II хэсэг – Career Advice Desk

Дижитал мэргэжилтэн өдөрлөгийн хөтөлбөрийн 2-р хэсэг болох олон улсын дадлага туршлагатай экспертүүдтэй ярилцах хэсэг юм. Энэхүү хэсэгт өдөрлөгт ирсэн оюутан бүр өөрсдийн мэргэжил сонголт, IT-ийн салбарт тренд болж буй сэдэв, тухайн экспертийн мэргэжлийн онцлог гэх мэт маш олон зүйлийг асууж лавлах боломжтой байдаг. Өдөрлөгт хүрэлцэн ирж нэг өдрийг цаг заваа гарган ирсэн Голомт банкны экспертүүддээ баярлалаа.

#Өдөрлөгийн III хэсэг – WORKSHOP

Өдөрлөгийн салшгүй нэг хэсэг нь WORKSHOP-н хэсэг билээ. Оролцогчдыг дурын баг болгон хувааж авхаалж самбаа, бусдыг зөв манлайлах, өөрийгөө илэрхийлэх чадварыг шалгах багийн дасгалыг өгдөг ба баг бүрийг нэг эксперт ажилагч дасгал ажлын дараа хүн бүрт өөрийн ажиглалтаа дүгнэлт болгон хэлдэг. Энэхүү үйл ажиллагаа оролцогчдыг танилцуулах, networking үүсгэх бололцоог хангаж өгөхөөс гадна экпертүүдэд Голомт банкинд дадлага хийх оюутныг сонгоход ихээхэн нөлөөлдөг хэсэг юм.

Өдөрлөгийн career advice desk болон workshop-ийн үеэр бусдыгаа манлайлан идэвхтэй оролцсон оюутнууд маань экспертүүдээс шагналаа гардан авч байна. 

Зохион байгуулагчид

Энэхүү Голомт банктай хамтран зохион байгуулсан “Дижитал мэргэжилтэн 2к19” өдөрлөг нь манай клубт ихээхэн туршлага хуримтлуулсан ажил байлаа. Үйл ажиллагаа болгоны ард зохион байгуулагчид байдаг энэ удаа МУИСд зохион байгуулсан тус өдөрлөгийг МУИС-н HACKUM клубын гишүүд амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт оролцсон гишүүддээ талархлаа илэрхийлж байна.

Зохион байгуулалтанд оролцсон гишүүд

Я. Тэмүүжин, С. Төгөлдөрсайхан, Х. Лүндэгцэрэн, С. Түвшинсайхан, Л. Саруул, Р. Лхамсүрэн, Ууганбаяр, Б. Бат-Өлзий, Тэмүүлэн, О. Мөнх-Ундрал